Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Нэгдүгээр сарын 22 нь Григорийн тооллын жилийн 22 дахь өдөр. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 20-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Нэгдүгээр сарын 22 нь Григорийн тооллын жилийн 22 дахь өдөр. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 20-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1517 онд: I Селимийн удирдлага дор тулалдсан Османы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.
1863 онд: Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгдэв.

1890 онд: АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкий уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.

1905 онд: Оросын хаан улсын нийслэл Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв.

1917 онд: АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон дэлхий дахинд энх байдал тогтоохыг олон улсад уриалав.

1941 онд: Британийн арми Италийн Тобрук хотод "Луужин" ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.

1968 онд: Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.

1984 онд: Алдарт Apple компанийн Макинтош загварыг олон нийтэд сурталчилж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай энэ компьютер олны анхаарлыг татсан юм.
:max_bytes(150000):strip_icc()/31335564905_5dc2a92e29_o-fdd6ea7568a74120acc4f0cfe2fcdb76.jpg)
1992 онд: Сансар судлалын Шатл хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдов.

2002 онд: Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.

2007 онд: Иракийн нийслэл Багдад хотын төвийн Баб-аль-Шарки худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж, 88 хүн амиа алдав.

2018 онд: Диснейн зохион бүтээсэн "Микки Маус" дүр 90 жилийн ой дээрээ Холливудын алдрын гудамжид өөрийн гэсэн одтой болжээ.


















