Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Нэгдүгээр сарын 24 нь Григорийн тооллын жилийн 24 дахь өдөр. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 24-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын 24 нь Григорийн тооллын жилийн 24 дахь өдөр. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 24-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1679 онд: Английн хаан II Чарльз Хөлөг дайчдын парламентыг татан буулгав.


1835 онд: Бразил улсад Сальвадор да Бахиагаар удирдуулсан боолуудын бослого болж, тус улсад боолчлол устжээ.


1857 онд: Өмнөд Азийн анхны бүтэн хөтөлбөртэй их сургууль болох Калькуттын их сургууль байгуулагдав.


1915 онд: Их Британийн дэд адмирал Девид Бийттигээр удирдуулсан тэнгисийн цэргийн анги Германы Франц фон Хипперээр удирдуулсан армитай тулжээ.


1942 онд: Америк болон Их Британийн холбоотон арми Японы мэдэлд байсан Тайландын нийслэл Бангкокыг хүчтэй бөмбөгджээ.


1943 онд: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар Касабланкагын хэлэлцээг эхлүүлэв.


1946 онд: НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлаар НҮБ-ын Цөмийн энергийн хороог байгуулахаар болжээ.


1968 онд: Австралийн тэргүүн анги нэгтлэл Хойд Вьетнамын Лонг Бин, Бьен Хоа орчимд Хойд Вьетнамын армитай тулалдаж эхлэв.


1972 онд: Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Гуамын ширэнгэнд бүгэж байсан Японы түрүүч Ёокои Шоичиг олов.


1978 онд: Цөмийн зэвсэг тээсэн Космос 954 пуужин хөөрөөд дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс олдсон юм.


1984 онд: Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.


1990 онд: Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.


2011 онд: ОХУ-ын нийслэл Москва хотын "Домодедово" нисэх буудалд дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 180 хүн шархадсан хэрэг гарчээ.

Хуваалцах