Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1786 оны энэ өдөр Германы үлгэрч Вильгелм Гримм мэндэлсэн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ


1786 оны энэ өдөр Германы үлгэрч Вильгелм Гримм мэндэлсэн байна.



1955 оны энэ өдөр “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобс мэндлэв.


1719 оны энэ өдөр Оросын анхны музей Кунсткамерын нээлт болжээ.


1881 оны энэ өдөр Илийн хязгаарыг хувааж эзэмших Орос-Манж Чин улсын гэрээг Петербургт байгуулжээ. Улмаар Манж Оросын хилийг Эрчис мөрнөөр тогтоож Ойрадын нутгийн хорин хувийг Оросын мэдэлд өгчээ.


1942 оны энэ өдөр “Америкийн дуу хоолой” радио станц анхны нэвтрүүлгээ цацжээ.


1964 оны энэ өдөр Мухаммед Али дэлхийн аварга болсон юм.


1981 оны энэ өдөр Уэльсийн хунтайж Чарльз Диана Спенсертэй сүй тавив.


2002 оны энэ өдөр Солт лэйкийн өвлийн олимпын хаалт болжээ.

Хуваалцах