Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1943 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн гитарчин Жорж Харрисон мэндлэв. 1791 оны энэ өдөр Ж.Вашингтон АНУ-ын Үндэсний банкийг байгуулжээ. 1848 оны энэ өдөр Францын хоёр дахь Бүгд найрамдах улсыг байгуулжээ. 1925 оны энэ өдөр ЗХУ Япон улстай дипломат хар…

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

1943 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн гитарчин Жорж Харрисон мэндлэв.



1791 оны энэ өдөр Ж.Вашингтон АНУ-ын Үндэсний банкийг байгуулжээ.



1848 оны энэ өдөр Францын хоёр дахь Бүгд найрамдах улсыг байгуулжээ.



1925 оны энэ өдөр ЗХУ Япон улстай дипломат харилцаа тогтоов.



1928 оны энэ өдөр Чарльз Женкинс Вашингтон хотод телевизийн нэвтрүүлгийн анхны гэрчилгээ авчээ.



1932 оны энэ өдөр Гитлер Герман улсын иргэн болжээ.



1940 оны энэ өдөр Хоккейн тэмцээнийг анх удаа зурагтаар шууд дамжуулжээ.



1946 оны энэ өдөр Улаан армийг Зөвлөлтийн арми хэмээн нэрлэхээр тогтов.



1990 оны энэ өдөр АНУ-д нислэгийн үеэр тамхи татахыг хориглосон хууль баталжээ.

Хуваалцах