Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1809 оны энэ өдөр Оросын зохиолч Н.Гоголь мэндэлжээ. 1873 оны энэ өдөр Оросын хөгжмийн зохиолч Сергей Рахманинов мэндлэв. 1748 оны энэ өдөр Помпей хотын туурийн малтлагыг уулын инженер Роке Хоакин де Алькубьерре эхлүүлэв. 1778 оны энэ өдөр Нью-Орлены…

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

1809 оны энэ өдөр Оросын зохиолч Н.Гоголь мэндэлжээ.


1873 оны энэ өдөр Оросын хөгжмийн зохиолч Сергей Рахманинов мэндлэв.


1748 оны энэ өдөр Помпей хотын туурийн малтлагыг уулын инженер Роке Хоакин де Алькубьерре эхлүүлэв.


1778 оны энэ өдөр Нью-Орлены бизнесмэн Оливер Поллок ам.долларын $ тэмдэглэгээг санаачлав.


1889 оны энэ өдөр америк бүсгүй Жозефина Кокрейн аяг таваг угаагч машин зохион бүтээжээ.


1890 оны энэ өдөр Белгийн цагаач Шарль Ван Деполь АНУ-д троллейбусны зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ.


1937 оны энэ өдөр Бирма улс Энэтхэгийн захиргаанаас гарч, тусгаар тогтнолоо зарлав.


1938 оны энэ өдөр найруулдаг кофе худалдаанд гарав.


1969 оны энэ өдөр Хятадын коммунис намын IX хурлаар “Соёлын хувьсгал” дууссаныг албан ёсоор мэдээлжээ.



1989 оны энэ өдөр Игорь Ковале Орост “Монгол шуудан" хамтлагийг байгуулжээ.


Хуваалцах