Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дэлхий дахинаа болж байсан түүхэн үйл явдлын хэсгээс... -1889 оны энэ өдөр Австри гаралтай нацист Германы удирдагч Адольф Гитлер мэндэлжээ. Үндэсний Социалист Герман ажилчдын нам буюу Нацист намын дарга байсан тэрээр 1933…

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дэлхий дахинаа болж байсан түүхэн үйл явдлын хэсгээс...



-1889 оны энэ өдөр Австри гаралтай нацист Германы удирдагч Адольф Гитлер мэндэлжээ. Үндэсний Социалист Герман ажилчдын нам буюу Нацист намын дарга байсан тэрээр 1933-1945 онд Нацист Германы канцлер, удирдагч байсан юм. Түүний бодлого дэлхий нийтийг хоёрдугаар дайны зүгт хөтөлсөн байдаг. Адольф Гитлер дэлхийн хоёрдугаар дайн дуусах үе буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд 56 настайдаа олон жил хайр сэтгэлийн холбоотой байсан Берлиний 33 настай Эва Браун хэмээх бүсгүйтэй сүй тавьсан ч хосууд 40-өөд цагийн дараа амиа егүүтгэн таалал төгсcөн аж.


-1611 оны энэ өдөр хүн төрөлхтний анхны театр болох "Глоб" театрт Уйлям Шекспирийн эмэгнэлт жүжиг “Макбет”/Macbeth/ тавигдаж байсан хэмээн урлагийн агент Симон Пормэн тэмдэглэсэн байна. "Глоб" театр жүжигчдийн Их Эзэн Чэмберлэнийн санаагаар 1599 онд Лондонд баригдсан бөгөөд Шекспир харьяалагдаж байжээ.


-2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр АНУ-ынулс төрч, ХовардФиллипс72насандаа сэтгэцийн олдмол өвчинболох альцгеймер”өвчнөөрнас баржээ.


-1777 дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр Америкийн нэгдсэн улс, Нью-Йорк хотноо бие даасан улсын шинэ Үндсэн хуулийг батлажээ.


-1916 оны энэ өдөр Бельгийн эрэг дэх Герман-Английн далайн цэргийн усан плот Өмнөд Дакотад нээгдэж, далайн тулаан эхлэх үүд нээгджээ.

Хуваалцах