Энэ өдөр дэлхийн түүхэнд
1600 оны аравдугаар сарын 8-нд Сан Марино улс Үндсэн хуулиа баталжээ
Мэдээллийн алба

1600 оны аравдугаар сарын 8-нд Сан Марино улс Үндсэн хуулиа баталжээ.
1769 оны энэ өдөр ахмад Куук Шинэ Зеландад очсон нь уг арал дээр очсон анхны европ хүн болжээ.
1860 оны энэ өдөр Сан-Франциско, Лос-Анжелес хотууд цахилгаан холбоогоор холбогдсон байна.
1939 оны энэ өдөр Герман улс баруун Польшийг өөртөө нэгтгэжээ.
1957 оны энэ өдөр ЗХУ-ын талд тагнуул хийсэн Жек Собелд долоон жилийн ял оноожээ.
1962 оны энэ өдөр Алжир улс НҮБ-ын 109 гишүүн орон болсон аж.
1971 оны энэ өдөр Жон Леннон хит болсон “Imagine” дуугаа дуулжээ.


















