Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр Оросын алдарт дуурийн дуучин Федор Шаляпин мэндэлжээ

1980 оны 2 –р сарын 13- 24-ны өдрүүдэд АНУ-ын Нью Иорк мужийн Лейк Плесид нэртэй газар 13 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам нээлтээ хийсэн байна. Тус хот нь өмнө нь

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ өдөр Оросын алдарт дуурийн дуучин Федор Шаляпин мэндэлжээ
Энэ өдөр Оросын алдарт дуурийн дуучин Федор Шаляпин мэндэлжээ. Зураг: МҮОНРТ

1980 ОНД АНУ-ЫН ЛЕЙК – ПЛЕСИДЭД ӨВЛИЙН ОЛИМПЫН 13 ДАХЬ УДААГИЙН НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙВ.

1980 оны 2 –р сарын 13- 24-ны өдрүүдэд АНУ-ын Нью Иорк мужийн Лейк Плесид нэртэй газар 13 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам нээлтээ хийсэн байна. Тус хот нь өмнө нь 1932 онд 3 дахь удаагийн өвлийн олимпийг зохион байгуулж байсан түүхтэй юм байна. 1980 оны Олимп нь зохион байгуулалттай холбоотой асуудлууд хамгийн их гарсан Өвлийн олимпийн наадамд тооцогддог юм байна. Нийт тус Олимпийн наадамд 1072 тамирчин 37 орныг төлөөлж оролцсон байна. Медалийн тоогоороо анх удаа Бүгд Найрамдах Ардчилсан Германы баг тамирчид тэргүүн байранд орсон байна.

1988 ОНД КАНАДЫН КАЛГАРИ ХОТОД 15 ДАХЬ УДААГИЙН ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ.

15 дахь удаагийн өвлийн олимпийн наадам Канадын Калгари хотод1988 оны 2 дугаар сарын 13-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Канад улс нь өвлийн спортын төрөл ихэд хөгжсөн орнуудын нэгт тооцогддог. 1981 онд БаденБаден хотод болсон Олон улсын Олимпийн хорооны үеэр Калгари хот дараагийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотоор тодорчээ. Тус Олимпийн наадмын бэлгэ тэмдэг нь Хайди болон Хоуди гэдэг цагаан баавгайныбамбаруушууд байжээ. Тус Олимпд 1423 тамирчин дэлхийн 57 орныг төлөөлөн оролцсон байна.

1873 ОНЫ ЭНЭ ӨДӨР ОРОСЫН ДУУРИЙН ДУУЧИН ФЕДОР ШАЛЯПИН МЭНДЭЛЖЭЭ.

1873 оны 2 сарын 13-ны өдөр Оросын Казаньд Оросын алдарт дуурийн дуучин Федор Шаляпин эртний гаралтай тариачны гэрт мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа эхлэн гуталчин, токарчин , бичээчийн туслахаар ажиллахын сацуу сүмийн найрал дуу дуулдаг байжээ. Тэрээр өсвөр залуу үеэсээ эхлэн дуурьд сонирхолтой нэгэн болсон бөгөөд 1896 оноос эхлэн Москвагийн хувийн хэвшлийн дуурийн театрт дуулж эхэлжээ. 1901 онд Италийн Ла скалатеатрт хийсэн тоглолт нь амжилттай болсон үеэс эхлэн тэрээр гадаадын орнуудад тайлан тоглолтоор их явдаг болжээ. Тэрээр Оросын нэрт зохиолч МаксимГорькийгийн ойрын анд нөхөр байсан бөгөөд Октябрийн хувьсгал ялснаас хойш 1922 онд Франц руу яваад тэндээ амьдрахаар үлдсэн гэдэг.

Хуваалцах