Энэ өвөл 6.9 сая мал отроор өвөлжүүлнэ
Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Энэ өвөл улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас отор хийхээс аргагүй аж. Тиймээс малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар төлөвлөж байгаа аж.

Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн хувьд 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгджээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа аж.


















