Энэтхэг, Хятадын хилийн орчим 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэтхэг Хятадын хилийн орчимд 6,9 магниудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв нь 15 км ийн гүнд байсныг сейсмологчид мэдээлж байна. Си си Тв ын дамжуулснаар байгалийн энэ гамшиг 11-р сарын 18нд орон нутгийн цагаар 06,34 минутад болсон байна.
Мэдээллийн алба

Газар хөдлөлт Төвдийн автономит тойргийн баруун өмнөд нутгийн Нингчи хотын ойролцоох Милинь гацаанд болжээ. Тус хот болон тосгонд байшин барилга эвдэрч цуурсан байсан ч хүний амь нас эрсдээгүй байна. Гэхдээ шуурхай албадын нутгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр бэлэн байдлыг хангасан байлаа. Эрчим хүчний сүлжээ тасалдаагүй байгаа ч шуурхай багийнхний тусламжийн механизмыг эхлүүлээд байгаа юм байна.
Хятадын иргэний нисэхийн Ерөнхий газар Southwest Southwest, Sichuan Airlines, Tibet Airlines компаниудтай хамтран онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө боловсруулсан байлаа. Гэхдээ Нингчи хотын нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.