Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна

Энэ талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна
Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна. Зураг: МҮОНРТ

Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулахаар болжээ. Энэ талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгожээ.

Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр нь Энэтхэгийн дунд боловсролын ерөнхий зөвлөл ба Монгол Улсын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын шилдэг туршлагуудыг тусгах аж.

Олон улсын жишигт нийцсэн сургуулийн барилга болон бусад дэд бүтцийг БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр барьж байгуулах бөгөөд Монголын тал тус сургуулийг барих газрыг олгож, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх юм байна.

Хуваалцах