Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэг улс "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ

Энэтхэгийн сансар судлалын байгууллага энэ сарын 15-нд орон нутгийн цагаар 09:28 цагт Срихарикота дахь Сатиш Дхаваны Сансрын төвөөс "PSLV-C37" зөөгч пуужин, 103 хиймэл дагуул бүхий 714 кг жинтэй "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ.

VO
Voice of Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэг улс "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ
Энэтхэг улс "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улс сансрын технологиороо дэлхийд тэргүүлэгч орнуудын тоон зүй ёсоор ордог. Энэтхэгийн сансар судлалын байгууллага энэ сарын 15-нд орон нутгийн цагаар 09:28 цагт Срихарикота дахь Сатиш Дхаваны Сансрын төвөөс "PSLV-C37" зөөгч пуужин, 103 хиймэл дагуул бүхий 714 кг жинтэй "Картосат-2" цуврал хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулжээ.

Сансрын нислэгээр урьд өмнө нь ийм олон тооны хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулж байгаагүй юм. "Картосат-2" цуврал хиймэл дагуулаас авсан дүрсийг газар зүй, хот, хөдөө, далайн эргийн үйл ажиллагаанд хэрэглэдгээс гадна замын хяналт, ус хангамж, хүний үйлдлээс хамааралтай өөрчлөлтийг тандах Газрын мэдээллийн систем, Газар зүйн мэдээллийн системд ашигладаг байна.

Хуваалцах