Энэтхэг улс Кашмирын автономит эрхийг цуцалжээ
Энэтхэгийн засгийн газар тус улсын Кашмир мужийн тусгай статусын талаар заасан үндсэн хуулийн хэсгийг хүчингүй болголоо. Лалын шашинтай улсуудын төвлөрөн суудаг
Мэдээллийн алба

Энэтхэгийн засгийн газар тус улсын Кашмир мужийн тусгай статусын талаар заасан үндсэн хуулийн хэсгийг хүчингүй болголоо. Лалын шашинтай улсуудын төвлөрөн суудаг Кашмир мужид автономит эрх олгосон Энэтхэгийн Үндсэн хуулийн 370 дугаар заалтыг хүчингүй болгох энэ шийдвэрээс өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг ням гарагийн оройноос зогсоогоод байна.
Ингэснээр эмх замбараагүй байдал гарахаас сэргийлнэ гэж албаныхан тайлбарласан ч, шүүмжлэгчид тусгай мужийнх нь статус өөрчлөгдөж байгааг эсэргүүцжээ.
Энэ зуурт Энэтхэгийн парламент Кашмирын Энэтхэгийн талд харьяалагддаг хэсгийг Делигээс шууд захирдаг 2 хэсэгт хувааж хууль батлахаар төлөвлөж байгаа бол Пакистаны тал боломжтой бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн байна.


















