Энэтхэг улс "Ковид-19"-ийн эсрэг "баталгаажаагүй" 300 сая тун вакцин захиалжээ
Энэтхэгийн Засгийн газар коронавирусний цар тахлын гурав дахь давлагаатай нүүр тулахдаа бэлтгэж,
Мэдээллийн алба

Энэтхэгийн Засгийн газар коронавирусний цар тахлын гурав дахь давлагаатай нүүр тулахдаа бэлтгэж, энэ хүрээнд "Ковид-19"-ийн эсрэг баталгаажаагүй буюу одоогоор дөнгөж туршилт, судалгааны шатандаа явж байгаа 300 сая тун вакцины захиалга хийсэн байна.
Энэхүү вакциныг Энэтхэгийн “Biological E” компани хөгжүүлж байгаа юм. Яаралтай горимоор ч ашиглах зөвшөөрөл аваагүй байгаа буюу баталгаажаагүй вакциныг худалдаж авах гэрээний үнэ нь 206 сая доллар болж буй юм байна. Энэ нь баталгаа гараагүй вакцины захиалга хийгдсэн дэлхийн анхны тохиолдол болж байна гэж "Би Би Си" агентлаг онцолж байна. Энэ вакцины үйлдвэрлэл ойрын хугацаанд эхэлнэ гэж тус улсын Засгийн газраас мэдээлжээ.


















