Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэг улс олон дахин ашиглах сансрын хөлгийн загвараа амжилттай туршлаа

Энэтхэг улс анхны олон дахин ашиглагдах сансрын хөлгийн загвараа амжилттай туршсан байна. NHK агентлагийн мэдээлж байгаагаар 6.5 метрийн өндөртэй энэ туршилтын загвар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэг улс олон дахин ашиглах сансрын хөлгийн загвараа амжилттай туршлаа
Энэтхэг улс олон дахин ашиглах сансрын хөлгийн загвараа амжилттай туршлаа. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улс анхны олон дахин ашиглагдах сансрын хөлгийн загвараа амжилттай туршсан байна. NHK агентлагийн мэдээлж байгаагаар 6.5 метрийн өндөртэй энэ туршилтын загвар 65 мянган метрийн өндөрт амжилттай хөөрч, далайд газардсан байна.

Энэтхэгийн Сансар судлалын хүрээлэнгийнхэн туршилт амжилттай болсонд туйлын баяртай байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлалаа. Одоо тэд хөлгийг бүтнээр нь барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Сансар судлалын салбар нь ихээхэн хөрөнгө мөнгө шаарддаг учраас сансрын хөлгийг агаар мандлаас гарч чадах эсэхийг туршихын тулд жижгэрүүлсэн загвар хөлгийг бүтээж, шалгах явдал энэ салбарт түгээмэл байдаг гэнэ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди туршилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн нийт эрдэмтэн, инженерүүдэд өөрийн твиттер хуудсаар дамжуулан баяр хүргээд, тус улс удахгүй сансар судлалын салбарт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэгийн хувьд сүүлийн жилүүдэд сансар судлалын салбарыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд 2013 онд тус улсын эрдэмтэд Ангараг гарагийг судлах олон улсын багт ажиллан, Засгийн газраас шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргаж өгсөн. Одоо удахгүй өөрийн анхны сансрын хөлгөө хөөргөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

О.Хатанбаатар

Хуваалцах