Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэтхэг улсаас хандивласан туяа эмчилгээний аппаратыг ашиглахад бэлэн болжээ

Манай улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга Сумитра Махажан өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд ажилласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэг улсаас хандивласан туяа эмчилгээний аппаратыг ашиглахад бэлэн болжээ
Энэтхэг улсаас хандивласан туяа эмчилгээний аппаратыг ашиглахад бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга Сумитра Махажан өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд ажилласан. Энэ үеэр Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийхдээ Хавдар судлалын үндэсний төвд дээрх хоёр аппаратыг хандивласан. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Панацеа Медикал техноложис” компанид үйлдвэрлэсэн эдгээр аппаратыг хоёр улсын инженер, мэргэжилтэн хамтран суурилуулж, туяа эмчилгээнд ийнхүү ашиглахад бэлэн болгосон байна.

Туяа эмчилгээний төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппарат нь рентген харалтын тусламжтайгаар хүний биед байгаа хавдрын голомтыг цаг алдалгүй оношилж, эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлдэг байна. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат нь хүний биеэс тодорхой зайд байрласан цацраг идэвхит Кобальт-60 үүсгүүрээр гарч байгаа гамма цацрагаар хорт хавдрын эсэд үйлчилж, эсийн хуваагдлыг сааруулах, зогсоох өвөрмөц эмчилгээг хийдэг юм байна. Туяа эмчилгээний эдгээр аппаратыг ашигласнаар хорт хавдрын үйлчилгээг сайжруулах, туяа эмчилгээг хүлээгдэлгүй, шуурхай хийхэд том дэмшил авчирч буйг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцлон тэмдэглэсэн.

Хавдрын эмчилгээний хоёр хэмжээст төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппаратаар өдөрт 2-3 хүнд, жилдээ 300-400 өвчтөнд оношилгоо хийнэ. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппаратаар толгой, хүзүү, тархи, улаан хоолой, уушги, хөх, умайн хүзүүний зэрэг хорт хавдрын зайн туяа эмчилгээг өдөрт 30-50 хүнд жилдээ 600-800 өвчтөнд хийх боломжтой юм.

Эх сурвалж: mohs.mn

Хуваалцах