Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэтхэгийн 6 бөх коронавирусний халдвар авчээ

Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан тамирчин цар тахлын халдварын шинжилгээний хариу эсрэг гарсныг бөхийн холбоо нь мэдэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн 6 бөх коронавирусний халдвар авчээ
Энэтхэгийн 6 бөх коронавирусний халдвар авчээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан тамирчин цар тахлын халдварын шинжилгээний хариу эсрэг гарсныг бөхийн холбоо нь мэдэгджээ. Токиогийн олимпийн наадмын эрх аваад буй хоёр бөх коронавирусний халдвар авчээ. Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна.

Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “COVID-19” халдвар илэрчээ.

Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хуваалцах