Энэтхэгийн 7 мужид парламентын сонгуулийн 5 дахь шат эхэллээ
Энэтхэгийн 7 мужид парламентын сонгуулийн 5 дахь шат эхлээд байна. энэ дагуу Бихар, Жамму энд Кашмир, Баруун Бенгали зэрэг 7 мужийн 80 сая иргэн өнөөдрөөс саналаа өгч эхэлж байна.
Мэдээллийн алба

Энэтхэгийн 7 мужид парламентын сонгуулийн 5 дахь шат эхлээд байна. энэ дагуу Бихар, Жамму энд Кашмир, Баруун Бенгали зэрэг 7 мужийн 80 сая иргэн өнөөдрөөс саналаа өгч эхэлж байна. Энэтхэгийн сонгуулийн төв хорооноос мэдээлснээр парламентын доод танхим буюу Лок Сабхегийн 51суудлын төлөө 674 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Эдгээр 7 мужийн сонгогч орон нутгийн цагаар 07 цагаас 18 цаг хүртэл саналаа өгөх ёстой юм. сонгуулийн хэсгийн хороод энд манай цагаар 10,30 минутад хаалгаа барих юм. Өмнөх 4 шатны санал хураалтад оролцогчдийн идэвх өндөр байсан. Ойролцоогоор 64 хувийн ирцтэй байсныг урьдчилсан байдлаар мэдээлж байгаа юм.


















