Энэтхэгийн Дотоод хэргийн яамны сайдыг огцрохыг шаардав
Өөрийн төрөлх нутаг болох Аруначал Прадеш мужид баригдаж буй усан цахилгаан станцын төслийн хээл хахууль, луйврын асуудалд холбоотой тул Дотоод хэргийн яамны сайд Кирен Рижижуг
Мэдээллийн алба

Өөрийн төрөлх нутаг болох Аруначал Прадеш мужид баригдаж буй усан цахилгаан станцын төслийн хээл хахууль, луйврын асуудалд холбоотой тул Дотоод хэргийн яамны сайд Кирен Рижижуг огцрох ёстой хэмээн Конгресс үзэж байна.
Рижу болон түүний үеэл Гобой Рижу нарыг Аруначал Прадешийн цахилгаан станцын томоохон төслийн туслан гүйцэтгэгч шалгаруулах явцад давуу байдал олж авсан, хээл хахууль, авлигад холбогдсон талаар 129 хуудас бүхий тайланг Зүүн хойд цахилгаан эрчим хүчний корпорациас гаргасан байна.


















