Энэтхэгийн хамгийн өндөр настай иогийн багш таалал төгсчээ
Энэ жил 99 настай золгоод байсан Энэтхэгийн иогийн багш Нанаммал нь Тамил Наду мужийн өмнө зүгт байрлах гэртээ таалал төгссөн байна. Нанаммал саяхныг хүртэл иогийн хичээлээ орж, өдөр бүр олон зуун суралцагчтай ажилладаг байжээ. Эгэл хөдөөний тосгоны гэрт төрсөн Нанаммал анхны иогийн дасгалыг ааваара
Мэдээллийн алба

Энэ жил 99 настай золгоод байсан Энэтхэгийн иогийн багш Нанаммал нь ТамилНаду мужийн өмнө зүгт байрлах гэртээ таалал төгссөн байна. Нанаммал саяхныг хүртэл иогийн хичээлээ орж, өдөр бүр олон зуун суралцагчтай ажилладаг байжээ. Эгэл хөдөөний тосгоны гэрт төрсөн Нанаммал анхны иогийн дасгалыг ааваараа заалгаж байсан юм.

Тэрээр иогийг өөрийн амьдралын гол утга учир болгож, 1 сая гаруй шавийг бэлтгэн гаргаад байжээ. Мөн алдарт иогчин өөрийн хичээлүүдээ youtubed байршуулж, иогийн чиглэлээр дэлхий дахинд танигдаад байсан юм. Нанаммал Энэтхэгийн иргэдэд олгодог хамгийн хүндэт шагнал болох “Падма Шри”-гээр шагнагдаж байсан юм. Тэрээр 100 насыг хүрсэн амжилтаа иогтой холбоотой гэж тайлбарладаг байжээ.



















