Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгийн хойд нутгаар үер усны гамшиг нүүрлэжээ

Энэтхэгийн хойд бүсийн Уттаракханд мужид үер усны гамшигт 22 хүн амь насаа алджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн хойд нутгаар үер усны гамшиг нүүрлэжээ
Энэтхэгийн хойд нутгаар үер усны гамшиг нүүрлэжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн хойд бүсийн Уттаракханд мужид үер усны гамшигт 22 хүн амь насаа алджээ. Одоогоор тус бүсэд аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврах ажиллагаанд Энэтхэгийн зэвсэгт хүчин аврах ажиллагааны зориулалттай нисдэг тэрэг илгээж, хамтран ажиллаж байгаа юм байна.

Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс Уттаракханд мужид ойрын хоёр хоногт аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэдээллээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр тус мужид одоогоор 8 хүн сураггүй болж, хэд хэдэн хүн үерт урссан том оврын эд зүйлсэд дарагджээ.

Уттаракханд мужид сүүлийн хэд хоног дараалан аадар бороо орсноос зам харгуй үерт автаж, мужийн хэд хэдэн гүүр сүйджээ. Мөн үерийн улмаас хөрсний гулгалт үүссэнээс зарим газрын зам боогдож, аврах ажиллагаанд саад учруулж байна.

Үүнээс гадна аадар борооны улмаас Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужид мөн л үер усны гамшиг, хөрсний гулгалт үүссэнээс 28 хүн амь насаа алджээ. Энэтхэгийн Гималайн нурууны хойд бүс нутгаар үер усны гамшиг, хөрсний гулгалт үүсэх нь нийтлэг үзэгдэл аж. Тус улсын эрдэмтэд Гималайн нурууны мөсөн голууд дэлхийн дулаарлын улмаас хайлж байгаагаас тус бүсэд үер усны гамшиг, хөрсний гулгалт үүсэх давтамж ойртож байгаа гэж үзэж байна.

Хуваалцах