Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэтхэгийн нэрт эмч Намиш Мехта Монголд ажиллаж байна

Элэгний хавдар, хатуурал маш их байгаа нь өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Монгол Улс элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байна. Жилд дунджаар өвчилж буй хавдрын өвчлөлийн 40 хувийг элэгний хавдар эзэлдэг тухай тоо баримт бий. Энэтхэг улс элэ

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн нэрт эмч Намиш Мехта Монголд ажиллаж байна
Энэтхэгийн нэрт эмч Намиш Мехта Монголд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Элэгний хавдар, хатуурал маш их байгаа нь өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Монгол Улс элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байна. Жилд дунджаар өвчилж буй хавдрын өвчлөлийн 40 хувийг элэгний хавдар эзэлдэг тухай тоо баримт бий. Энэтхэг улс элэг шилжүүлэх мэс заслын чанар, үр дүнгээр тэргүүлдэг. Тэр дундаа Шинэ Дели хот дахь Намиш Мехта эмчийн тэргүүлсэн баг амжилт, үр дүнгээрээ манлайлдаг билээ.

Монголын 30 гаруй иргэн түүний эмчилгээ, элэг шилжүүлэх мэс засалд хамрагдан өдгөө эрүүл энх амьдарч байна. Энэтхэг улсын элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта болон тус улсад элэг шилжүүлэх мэс заслын эмчилгээнд орсон эмчлүүлэгчдийн төлөөллүүд өнөөдөр МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хурлын дүрс бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү...

Хуваалцах