Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгийн нийслэл хот орчимд барилгын ажил хийхийг хориглолоо

Улс орнуудын засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээнүүдийг сүүлийн үед их авах боллоо. Өнөөдөр ирж байгаа мэдээллээр Энэтхэгийн засгийн газар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн нийслэл хот орчимд барилгын ажил хийхийг хориглолоо
Энэтхэгийн нийслэл хот орчимд барилгын ажил хийхийг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Улс орнуудын засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээнүүдийг сүүлийн үед их авах боллоо. Өнөөдөр ирж байгаа мэдээллээр Энэтхэгийн засгийн газар л гэхэд нийслэл Дели хот орчимд барилгын ажил хийхийг хориглох шийдвэрийг гаргасан байна. Мөн нийслэл хот доторхи болон ойр байдаг нүүрс түлдэг цахилгаан станциудын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.

өчигдрийн байдлаар Дели хотод агаарын чанар эрс муудажээ

ПМ 2,5 нарийн тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20 дахин их болсон байна. Гэвч цаашид ч агаарын бохирдлын хэмжээ улам нэмэгдэх эрсдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь 7 хоногийн сүүлчээр тус улсад индуис шашинтнуудын гол баяр болох Дивали болж их хэмжээгээр галт буудлага хийхтэй холбоотой гэж үзэж байна.

Энэтхэгийн засгийн газар дээрхи шийдвэрүүдээ агаарын чанар сайжрах хүртэл цуцлахгүйгээ мэдэгдсэн байна.

Хуваалцах