Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэтхэгийн зургаан бөх коронавирусээр халдварлажээ

Тэднээс Токиогийн олимпын наадмын эрх аваад буй хоёр бөх коронавирусний халдвар авсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн зургаан бөх коронавирусээр халдварлажээ
Энэтхэгийн зургаан бөх коронавирусээр халдварлажээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан бөхөөс цар тахлын халдварын шинжилгээний хариу эерэг гарсаныг бөхийн холбоо нь мэдэгджээ.

Тэднээс Токиогийн олимпын наадмын эрх аваад буй хоёр бөх коронавирусний халдвар авсан байна.

Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна. Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “Ковид19” халдвар илэрчээ.

Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хуваалцах