Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгт 350 мянган хүүхэд муу дүн авчээ

Энэтхэгийн Телингани мужид шалгалтад муу дүн авснаас болж 20 сурагч амиа егүүтгэсэн талаар “Фокс Ньюс”-т мэдээлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгт 350 мянган хүүхэд муу дүн авчээ
Энэтхэгт 350 мянган хүүхэд муу дүн авчээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Телингани мужид шалгалтад муу дүн авснаас болж 20 сурагч амиа егүүтгэсэн талаар “Фокс Ньюс”-т мэдээлжээ. Өнгөрөгч хоёр, гуравдугаар сард нэг сая орчим хүн шалгалт өгсөн байна. Үүнээс 350 мянга нь муу дүн авчээ.

Сурагчдын эцэг, эхчүүд шалгалтын програм хангамжид алдаа гарснаас болж хүүхдүүд нь муу дүн авсан байж болзошгүй гэж сэжиглэж, гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Эцэг, эхчүүдийн эсэргүүцлийг улс төрийн намууд ч дэмжиж, пүрэв гарагт мужийн Ерөнхий сайд унасан болон муу дүн авсан хүүхдүүдийн шалгалтын ажлыг дахин шалгах үүрэг өгчээ.

Хуваалцах