Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгт авлигын хэрэгт оногдуулах ялын бодлогыг өөрчилнө

Энэтхэг улсын Мөрдөн байцаах төв товчооноос авлигын хэрэгт буруутгагдсан этгээдэд оногдуулах ялын бодлогыг өөрчилнө гэдгээ мэдэгдлээ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгт авлигын хэрэгт оногдуулах ялын бодлогыг өөрчилнө
Энэтхэгт авлигын хэрэгт оногдуулах ялын бодлогыг өөрчилнө. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсын Мөрдөн байцаах төв товчооноос авлигын хэрэгт буруутгагдсан этгээдэд оногдуулах ялын бодлогыг өөрчилнө гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн пүрэв гарагт болсон Мөрдөн байцаах төв товчооны 21 дэх удаагийн хурлын үеэр тус товчооны дарга Анил Синха энэ талаар мэдэгдэхдээ “Бид авлигын хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах саналаа боловсруулж, Засгийн газарт тайлагнахад бэлэн болсон. Бид хууль бусаар олсон орлого, авлигын хэргийг ор мөргүй устгахын тулд зөвхөн хорих ял оногдуулахаас илүү бусад ялын төрлийг оногдуулахыг илүүд үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Одоогийн үйлчилж буй хуулиар авлигын хэрэгт торгууль болон хорих ялыг оногдуулж байна. Мөн хуульд авлигын хэргийн хор, хохирлыг тооцохтой холбоотой заалт байдаггүй. Иймд дээрх зүйлүүдийг бид тодруулан, саналаа боловсруулж, Засгийн газарт өргөн барих ёстой гэж санал нэгтэйгээр шийдсэн юм. Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад илүү шинэлэг, олон талын шаардлага, нөхцөл байдал шаардагдах болсон” гэж хэлсэн байна.

Авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг мөрдөн шалгаж, яллахаас гадна, тэдний авлигын улмаас хууль бусаар олсон орлогыг олж илрүүлж, буцаан авчрах тухай дэлхий нийтийн хандлагыг дагах нь зүйтэй. Ингэхийн тулд хууль хяналтын байгууллагууд орчин үеийн шинэ арга барилыг эзэмшиж ажиллах шаардлагатай болоод байна. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол хууль хяналтын байгууллагуудын стандарт үйл ажиллагааны журмыг шинэчлэх хэрэгтэй юм.

Мөн мэдээллийн технологийн салбарт иргэдийн ажиллах, харилцах байдал нь эрс өөрчлөгдөөд байна. Энэ нь авлигын гэмт хэрэг үйлдэгдэхэд ч бас нөлөөлж байна. Гэмт хэрэгтнүүд цахим ертөнцийг ашиглан авлигын гэмт хэргийг үйлдэж, хууль бусаар олсон орлогоо олон газраар дамжуулан хөдөлгөж байна.

http: zeenews.india.com

Хуваалцах