Энэтхэгт далайн хүчтэй шуурганы улмаас 3,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Энэтхэгт болсон далайн хүчтэй шуурганы улмаас нэг өдрийн дотор 3 хүн амиа алджээ.
Мэдээллийн алба

Энэтхэгт болсон далайн хүчтэй шуурганы улмаас нэг өдрийн дотор 3 хүн амиа алджээ. Хүчтэй далайн шуурганы улмаас хэд хэдэн хотод цахилгаан дамжуулах шонгууд унасан байна. Эрх баригчид тус улсын далайн эргийн нутгаас ойролцоогоор 3,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Гамшигт өртсөн нутгийн хүн амд тусламж үзүүлэхийн тулд Энэтхэгийн эргийн хамгаалалтынхан хөлөг онгоц болон нисэх онгоцнуудыг дайчлан Бенгалийн булан дахь аврах багийнхныг бэлэн байдалд оруулаад байгаа юм байна.

Энэтхэгийн зүүн эргийн бүсэд халуун орны хүчтэй далайн шуурга дэгдэж их хэмжээний аадар бороо орсон байна. орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дор хаяж 50 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.
Тус улсад сарын дотор хоёр дахь удаагийн далайн хүчтэй хуй салхи болж байгаа нь энэ бөгөөд энэ сарын 16-нд Энэтхэгийн баруун хэсэгт болсон шуурганаар 45 хүн амиа алдсан байна.



















