Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэтхэгт парламентийн сонгууль эхэллээ

Энэтхэгт 814 сая сонгогч оролцсон дэлхийн хамгийн нүсэр санал хураалт эхэлсэн бөгөөд есөн үе шаттай явагдаж тавдугаар сарын 12-нд дуусах юм. Харин саналыг тавдугаар сарын 16-нд тоолж, дүнг албан ёсоор зарлана.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгт парламентийн сонгууль эхэллээ
Энэтхэгт парламентийн сонгууль эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгт 814 сая сонгогч оролцсон дэлхийн хамгийн нүсэр санал хураалт эхэлсэн бөгөөд есөн үе шаттай явагдаж тавдугаар сарын 12-нд дуусах юм.

Харин саналыг тавдугаар сарын 16-нд тоолж, дүнг албан ёсоор зарлана.

Парламентийн 543 суудлын 272 суудлыг авсан нам Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болох бөгөөд энэ удаагийн сонгуульд Энэтхэгийн авлигын эсрэг нам хүчтэй өрсөлдөнө гэж ажиглагчид үзэж байна.

2009 оны парламентийн сонгуулиас хойш сонгогчдын тоо 100 саяар өсч, санал авах байрын тоо 930 мянга болж нэмэгджээ.

Хуваалцах