Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгт шашны үзэлд тулгуурласан эсэргүүцэл дэгдэж байна

Энэтхэгийн өмнөд хэсгийн хэд хэдэн мужид ард олны эсэргүүцэл дэгдэж байна. Хүмүүс эрх баригчдын анхаарлыг шашны уламжлалыг зөрчсөн явдалд, тэгэх тэгэхдээ бүр шүүхийн шийдвэрээр зөрчсөн явдалд хандуулахын тулд гудамж талбайд гарч, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэтхэгт шашны үзэлд тулгуурласан эсэргүүцэл дэгдэж байна
Энэтхэгт шашны үзэлд тулгуурласан эсэргүүцэл дэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн өмнөд хэсгийн хэд хэдэн мужид ард олны эсэргүүцэл дэгдэж байна. Хүмүүс эрх баригчдын анхаарлыг шашны уламжлалыг зөрчсөн явдалд, тэгэх тэгэхдээ бүр шүүхийн шийдвэрээр зөрчсөн явдалд хандуулахын тулд гудамж талбайд гарч, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Хоёр эмэгтэй Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Сабаримала сүмд орж байгаа дүрс бичлэгийг түүхэн гэж хэлж болох юм. Тэд 4 цаг гаруй уул өөд өгсөж, далайн түвшнээс дээш 914 метрт гарч, сүмд хүрчээ. “Эмэгтэйчүүд Сабаримала сүмд орж чадсаныг түүхэн ялалт гэхээс өөр аргагүй, энэ бол тэгш эрхийн төлөөх ялалт, Дээд шүүхийн шийдвэр гарсны араас эсэргүүцлийн олон жагсаал цуглаан болсон ч эмэгтэйчүүд сүмд орж чадлаа” гэж эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч ТраптиДесаи хэлж байна. Шашны уламжлалд тулгуурласан эсэргүүцэл дэгдэх болсон гол шалтгаан нь эмэгтэйчүүд олон зууны турш тогтсон шашны уламжлалыг зөрчиж, Сабаримала сүмд орсон явдал юм. Сүмийн лам нар энэ хэрэг явдалтай холбогдуулан сүмээ ариутгаж, угаалга хийж байна. Лам нарын үзэж байгаагаар, 10-50 насны эмэгтэйчүүд хэзээ ч цэвэр байдаггүй, иймээс тэдэнд Сабаримала сүмд орох хориотой гэж тооцдог юм байна. Гэхдээ шинжээчид олныг хамарсан энэ эсэргүүцлийг улс төржүүлсэн гэж үзэж байна.

Эсэргүүцлийн гол зорилго удахгүй болох парламентын сонгуульд одоогийн эрх баригчдыг ялах, дийлэх явдал гэж үзэж бас болох юм байна. Шинжээчдийн хэлж байгаагаар, яг одоогоор ерөнхий сайд НарендраМодийн байр суурь нэлээдгүй ганхсан, өнгөрсөн оны 12-р сард болсон орон нутгийн парламентын сонгуульд түүний тэргүүлдэг нам маш муу оролцсоноос болж байр суурь нь ганхжээ.

НарендраМоди хэрэг явдлын талаар тайлбар хийхдээ: ард иргэдээсээ асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүсэж, Энэтхэгийн оршин суугч бүр өөрийн гэсэн эрхтэй, эрхээ ч эдлэх ёстой, зарим нэг сүм уламжлалаа бодож ямар хүн дотогш орж болдог, болдоггүй гэсэн дэг журамтай, иймээс Дээд шүүхийн дарга эмэгтэй холбогдох дүгнэлт хийсний дүнд ийм шийдвэр гаргасан байх, бид энэ дүгнэлтийг сонсох ёстойгоос биш улс төржүүлэх ёсгүй, та бүхэн үүнд анхаараарай” гэжээ.

Хуваалцах