Энэтхэгт “TiKToК”-ийн хэрэглээг хоригложээ
Энэтхэгийн засгийн газар Хятад "апп"-ууд нь улсын тусгаар, нэгдмэл, аюулгүй байдалд заналхийлэл учруулж, төрийн нууц мэдээлэл болон нийгмийн эмх журамд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж онцолсон байна. Энэтхэгийн тал Хятадын нийт 59 апплейкшийг хориглох шийдвэрийг гаргаад байгаа юм.
Мэдээллийн алба

Энэтхэгийн засгийн газар Хятад "апп"-ууд нь улсын тусгаар, нэгдмэл, аюулгүй байдалд заналхийлэл учруулж, төрийн нууц мэдээлэл болон нийгмийн эмх журамд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж онцолсон байна. Энэтхэгийн тал Хятадын нийт 59 апплейкшийг хориглох шийдвэрийг гаргаад байгаа юм. Үүн дотор "TikTok"-оос гадна Хятад төдийгүй дэлхий бусад оронд түгээмэл хэрэглэгдэх болсон мессежлэх зориулалтын "WeChat" мөн багтсан байна.
Ер нь хилийн маргаанаас үүдэн Хятад болон Энэтхэгийн харилцаа сүүлийн үед эрс муудаад байгаа. Саяхан Энэтхэг, Хятадын хилийн харуулуудын хооронд зодоон болж, Энэтхэгийн 20 орчим цэрэг амиа алдсан мөргөлдөөн гарсан билээ.


















