Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгт тосгоны 800 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ

Энэтхэгийн зүүн эргээр өчигдрөөс эхлэн тосгоны 800 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгт тосгоны 800 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ
Энэтхэгт тосгоны 800 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн зүүн эргээр өчигдрөөс эхлэн тосгоны 800 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ. Энэ эрэгт баасан гарагт хүчтэй шуурга дэгдэх мэдээлэл ирсэнтэй холбогдуулан хоёр том боомтын үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ үеэр бүх хөлөг онгоцыг эвдрэхээс сэргийлж, тэнгист гарахыг зөвлөжээ.

Одиша мужид онцгой байдлын хэдэн мянган ажилтан "Фани" шуурганд иргэдийг өртөхөөс хамгаалах зорилгоор иржээ. Мужийн захиргаанаас мөргөлчдийн дунд алдартай Пури сүмийг үзэхээр ирсэн иргэдийг хотоос аль болох хурдан гарахыг зөвлөсөн байна.

Хуваалцах