Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгт цус ханах уламжлалт эмчилгээг өргөн хэрэглэдэг

Орчин үеийн анагаах ухаан шинэ шинэ ололт нээлт хийж байгаа боловч уламжлалт анагаах ухаанд итгэх хүмүүсийн тоо буурдаггүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгт цус ханах уламжлалт эмчилгээг өргөн хэрэглэдэг
Энэтхэгт цус ханах уламжлалт эмчилгээг өргөн хэрэглэдэг. Зураг: МҮОНРТ

Орчин үеийн анагаах ухаан шинэ шинэ ололт нээлт хийж байгаа боловч уламжлалт анагаах ухаанд итгэх хүмүүсийн тоо буурдаггүй байна. Энэтхэгт цус ханаж бохир цусыг гадагшлуулах уламжлалт анагаах ухааны арга өргөн тархжээ. Учир нь энд орчин үеийн эмнэлгийн өртөг өндөр, дээр нь очер дараалал ихтэй байдаг учир Хуучин Дельигийн иргэд гудамжинд элбэг тааралдах цус ханах эмчилгээг хийлгэдэг байна. Халуун орны иргэдийн хувьд цус бохирдох нь элбэг байдаг бөгөөд тэд ч үүнийгээ олон өвчний эх үүсвэр гэж үздэг аж. Хэдий харгис мэт харагдавч, үр дүнтэй энэхүү эмчилгээг сонгодог байна. Хуучин Дельи хотын гудамжинд энэ эмчилгээг хийдэг Хаким Гяасын ярьснаар төмөр мэсээр цус ханаснаар цусны даралт, цусанд агуулагдах холестриллын хэмжээг бууруулдаг гэсэн юм. Цус ханах уламжлалт анагаах ухааны арга нь эртний Грекээс үүсэлтэй бөгөөд Дорно дахины орнуудад өргөнөөр ашигладаг байна. Гэвч энэ нь элдэв халдварт өвчин тархах аюултай учир эмчийн зааврын дор хийхийг сануулдаг байна.

Түлхүүр үг:tsus hanah
Хуваалцах