Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Энх мэндийн харваа” шагайн харвааны шилдгүүд тодорлоо

Төв аймгийн Зуунмод хотноо гуравдугаар сарын 8-9-ний хооронд "Энх мэндийн харваа" шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар болон Төв аймгийн сумдаас 56 багийн 392 харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ. Ес дэх жилдээ зохи

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Энх мэндийн харваа” шагайн харвааны шилдгүүд тодорлоо
“Энх мэндийн харваа” шагайн харвааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Зуунмод хотноо гуравдугаар сарын 8-9-ний хооронд "Энх мэндийн харваа" шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар болон Төв аймгийн сумдаас 56 багийн 392 харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд оролцогчдын хамгийн бага нь Төв аймгийн Баянжаргалан сумын 12 настай н.Энхбат хүү байсан бол хамгийн ахмад нь 89 настай н.Санжаагэндэн байв.

Энх мэндийн харваанд Монгол Улсын үлэмж мэргэн 25, гарамгай мэргэн 18, дархан мэргэн 21, дэд мэргэн 29, Аймгийн гоц мэргэн 27 оролцож цэц мэргэнээ сорьсноос нэгдүгээр байрыг С.Эрдэнэбаатар ахлагчтай "Баатар номун" ХХК-ийн баг, удаах байрыг Ц.Шинэбаяр ахлагчтай "Аврагч спорт хороо"-ны баг, гуравдугаар байрыг Ц.Мөнжаргал ахлагчтай Булган аймаг, дөрөвдүгээр байрыг Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн баг тамирчид эзлэсэн байна.

Хуваалцах