Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энх тайвны галт бамбар Монголд ирлээ

Улс орнуудын эв найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой Энх тайвны галт бамбарт буухиа гүйлт хоёр жилд нэг удаа Монгол Улсын нутгаар дайран өнгөрдөг уламжлалтай.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энх тайвны галт бамбар Монголд ирлээ
Энх тайвны галт бамбар Монголд ирлээ. Зураг: МҮОНРТ

Улс орнуудын эв найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой Энх тайвны галт бамбарт буухиа гүйлт хоёр жилд нэг удаа Монгол Улсын нутгаар дайран өнгөрдөг уламжлалтай. Тус галт бамбарт буухиа гүйлтэд оролцогчдыг өнөөдөр Баянгол дүүргийн удирдлагууд болон албан хаагчид дүүргийнхээ нутаг дэвсгэрт хүлээн авах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.

Энэ оны Ази, Номхон далайн бүсийн энх тайвны гүйлтэд Азийн томоохон 13 орон нэгдэн орсон бөгөөд Монгол Улс гурав дахь удаагаа нэгдэн орж байгаа аж. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх энх тайвны гүйлт энэ сарын 5-ны өдөр ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн юм. Өнөөдөр Улаанбаатар хотод буудаллаж, энэ сарын 15-нд Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын оролцогчдод бамбараа шилжүүлэх юм.

Хуваалцах