Энх тайвны гүүрэн доогуурх зам нээгдлээ
Баяр наадмаас өмнө зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу баасан гарагаас Гандийн гудамжны уулзвараас баруун тийш Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүртэлх 500 метр замын хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэл
Мэдээллийн алба

Баяр наадмаас өмнө зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу баасан гарагаас Гандийн гудамжны уулзвараас баруун тийш Энхтайвны гүүрэн доогуургараад Петровис Шатахуун түгээх станц хүртэлх500 метр замын хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлсэн байна.
Петровис шатахуун түгээх станцын уулзвар хүртэлх энэ замд зөвхөн суурь хучилт хийсэн бөгөөд уулзвараас баруун тийш 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэлх 840 метр замыг хаасан бөгөөд уг хэсэгт суурийн нягтруулалтын ажил хийж байна. Цементээр бэхжүүлсэн суурийг өнөөдрөөс хийнэгэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Уг замыг өнгөрсөн сарын 25-нд нээх байсан боловч товолсон хугацаандаа нээж амжаагүй юм.


















