Энхийг сахиулагч аврагчдыг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.
Мэдээллийн алба

Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг өнөөдөр тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүлээн авч уулзаж, баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.