Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагч нарт одон медаль гардуулна

Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэгчид эх орондоо ирээд байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагч нарт одон медаль гардуулна
Энхийг сахиулагч нарт одон медаль гардуулна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэгчид эх орондоо ирээд байгаа билээ. Энэ ажиллагаанд цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Харин маргааш тус энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн цэрэг цагдаагийн алба хаагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одон медаль гардуулах юм байна. Ёслолын ажиллагаа маргааш 11:40 цагт Чингисийн талбайд болно.

Хуваалцах