Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Энхийг сахиулагчдыг албаны шагналаар шагнав

Онцгой байдлын албаны албан хаагчид 2012 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс болон Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчдыг албаны шагналаар шагнав
Энхийг сахиулагчдыг албаны шагналаар шагнав. Зураг: МҮОНРТ
DSC_9061
DSC_9083
DSC_9133
9X1A9159

Онцгой байдлын албаны албан хаагчид 2012 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс болон Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байна.Өнөөдөр Бүгд Найрамдах Өмнөд болон Хойд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны тавдугаар ээлжинд Онцгой байдлын албыг төлөөлөн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн албан хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзав.Энэ үеэр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 26 албан хаагчийг Онцгой байдлын албаны шагналаар шагнаж урамшууллаа.ОБЕГ-ын Жуух бичгээр тав, Баярын бичгээр зургаа, Сайшаалын үнэмлэхээр 13 албан хаагч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр нэг албан хаагчийг шагнасан юм.2016 оны байдлаар Онцгой байдлын албанаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийт 120 гаруй албан хаагч оролцжээ.Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах