Энхийг сахиулагчдыг шагналаа
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны гуравдугаар сараас өнгөрсөн сарын 27-ныг хүртэл хугацаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг энхийг сахиулах UNMISS-д оролцоод ирсэн.
Мэдээллийн алба

Тэдний 82 албан хаагч нь ЦЕГ-ын харьяа газар, хэлтэс, анги, салбаруудаас сонгогдон явж Өмнөд Судан улсын Юнити мужийн Беньтю хот, НҮБ-ын бааз, Лэйкэс мужийн Румбек хотын бааз, Баруун Бахр, ЭлГазаль мужийн Вау хотын баазад үүрэг гүйцэтгэжээ.
Уг ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаа цагдаагийн байгууллагын удирдлага хүлээн авч, “Цагдаагийн гавьяа”, “Цагдаагийн алдар” одон тэмдэг, “Дотоодын цэргийн гавьяа” одон, хүндэт жуух гардууллаа.