Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиэрдэнийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиэрдэнийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэх бодлогын хүрээнд II шатлал цэргийн хээрийн эмнэлэг, түргэн байрлах хүчний ротыг ойрын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах чадавхын бэлэн байдлын системийн III түвшинд бүртгүүлэх зэрэг хамтын ажиллагааны өргөн сэдвээр санал солилцлоо.

Мөн энхийг сахиулагчид, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх "жишиг төсөл" хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Хуваалцах