Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагчид 55 дугаар сургуульд засвар хийж байна

Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны энхийг сахиулагч дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургуульд 332 сая төгрөгийн засвар хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид 55 дугаар сургуульд засвар хийж байна
Энхийг сахиулагчид 55 дугаар сургуульд засвар хийж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны энхийг сахиулагч дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургуульд 332 сая төгрөгийн засвар хийжээ.

"KHAAN QUEST-2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын инженерийн хамтарсан ажиллагааны хүрээнд тус сургуульд зургаан төсөл хэрэгжүүлсэн юм байна. Төслөөр сургуулийн анги танхимуудын 102 хаалгыг бүрэн шинэчилсэн байна. Мөн бялдаржуулах өрөө, спорт заалыг засч тохижуулжээ.

Түүнчлэн сагсны талбай, 2,3 дугаар давхрын ариун цэврийн өрөөг засч, сургуулийн гаднах 400 метр хашааг сольж, шинэчилсэн. Энхийг сахиулагчид дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн барилгын цахилгаан монтаж болон хүлээлгийн заалыг засч, тохижуулсан байна.
Засварын ажлыг Америкийн нэгдсэн улсын Армийн тэнгисийн цэрэг, Тэнгисийн явган цэргийн 72, дотоодын 50 албан хаагч нийт 122 хүн хийж гүйцэтгэжээ.

Хуваалцах