Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагчид Хойд Суданыг зорино

Монгол Улсын зэвсэгт хүчин НҮБ-ийн далбаатайгаар дэлхийн зарим халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцдог билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид Хойд Суданыг зорино
Энхийг сахиулагчид Хойд Суданыг зорино. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын зэвсэгт хүчин НҮБ-ийн далбаатайгаар дэлхийн зарим халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцдог билээ. Энэ удаа Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн есөн сарын хугацаанд Хойд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор өнөөдөр алс холыг зорьж байна. Тус бие бүрэлдэхүүн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний 17 анги байгууллагын төлөөллөөс бүрдэж байгаа бөгөөд энхийг сахиулагч цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ж.Ганхуяг томилогдсон байна.

Хуваалцах