Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагчид хүүхдүүдэд бэлэг өгчээ

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баярын өдрөөр 126 хүүхдэд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг гардуулж өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид хүүхдүүдэд бэлэг өгчээ
Энхийг сахиулагчид хүүхдүүдэд бэлэг өгчээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баярын өдрөөр 126 хүүхдэд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг гардуулж өглөө.

Тодруулбал, орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч буй хүүхдүүдээс 126 хүүхдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гарын бэлгээр урамшуулсан байна. Энэ үеэр энхийг сахиулагчид Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэжээ.

Хуваалцах