Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Энхийг сахиулагчид ном хандивлав

Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвд цэргийн мэргэжлийн болон уран зохиолын 40 нэр төрлийн 70 гаруй номыг хандивлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид ном хандивлав
Энхийг сахиулагчид ном хандивлав. Зураг: МҮОНРТ

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвд цэргийн мэргэжлийн болон уран зохиолын 40 нэр төрлийн 70 гаруй номыг хандивлалаа.

Энэхүү хандивын зорилго нь англи хэл суралцагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Гадаад хэлний сургалтын төвийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад чиглэгдсэн хэмээн хошууч М.Түмэнжаргал онцлов гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах