Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АНУ-аас зохион байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцов
Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АНУ-аас зохион байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр дэлхий нийтэд өрнөж буй энхийг сахиулах ажлын үр дүнг хэлэлцэн, ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр дэлхийн орнууд санал солилцлоо.

Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг. Одоогийн байдлаар Монголын 12000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна.

Хуваалцах