Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлнэ

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайдын хувиар АНУ-д ажиллаж байна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлнэ
Энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд АНУ-д ажиллаж байна. Энэ өдрүүдэд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж эхлүүлсэн. Мөн Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 38 жилийн ой тохиосон онцлог цаг үе байна.

Манай улсын хувьд энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тиймээс энэ хүрээнд Америкийн талтай хийдэг цэргийн сургууль, хамтарсан дадлагыг өргөжүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай зэвсэг техникийг тусламжаар авч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй газар оронд хүргэх асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн ажлын айлчлалын хүрээнд АНУ-д сургах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, Аляскийн их сургуульд энгийн иргэдийг америкийн иргэдийн нэгэн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах боломж байгаа талаар санал солилцов.

Түүнчлэн хамтарсан сургуульд оролцож буй монголын цэргийн багийн оролцоог салаанаас ротын хэмжээнд хүргэх талаар санал солилцож, АНУ, Канад, Монгол 3 улсын цэргийн хамтарсан сургуулийн үйл явц, зэвсэглэлд нэвтэрсэн шинэ техник технологитой газар дээр нь танилцсан байна.

Хуваалцах