Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Энхийн гүйлт” Монголд болно

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” энэ тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Энхийн гүйлт” Монголд болно
“Энхийн гүйлт” Монголд болно. Зураг: МҮОНРТ

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” энэ тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгч оролцохоо мэдэгджээ.

“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг 54 хоногт туулна гэв.

“Энхийн гүйлт” хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм.

“Энхийн гүйлт” 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялжээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин хамтран ажиллах юм байна.

Хуваалцах