Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Энхсаран” сувилалд коронавирус илэрсэн хэргийг прокурорт шилжүүлсэн гэв

“Энхсаран” сувилалд 2020 оны аравдугаар сард коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж Улсын онцгой комиссоос Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу мөрдөн байцаах албаны ажлын хэсэг байгуулагдаж дээрх хэргийг шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Энхсаран” сувилалд коронавирус илэрсэн хэргийг прокурорт шилжүүлсэн гэв
“Энхсаран” сувилалд коронавирус илэрсэн хэргийг прокурорт шилжүүлсэн гэв. Зураг: МҮОНРТ

“Энхсаран” сувилалд 2020 оны аравдугаар сард коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж Улсын онцгой комиссоос Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу мөрдөн байцаах албаны ажлын хэсэг байгуулагдаж дээрх хэргийг шалгаж байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Уг хэрэгтэй холбогдуулж 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна. Эдгээр нь Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байлгаж ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын Шуурхай штабын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувиллын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн.

Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт 5 иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.

Мөн Энхсаран сувилалтай холбоотой хэрэгт хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн” гэв.

Хуваалцах