Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Энхтайваны гүүрээс урагш замыг гурван шөнө хаана

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх орчимд буюу 120 мянгатын автобусны буудал дээгүүр явган хүнд зориулсан гүүрэн гарц баригдаж байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхтайваны гүүрээс урагш замыг гурван шөнө хаана
Энхтайваны гүүрээс урагш замыг гурван шөнө хаана. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх орчимд буюу 120 мянгатын автобусны буудал дээгүүр явган хүнд зориулсан гүүрэн гарц баригдаж байгаа.

Тус гүүрэн гарцын шилэн фасад, сэндвичэн дээврийг угсрахаар өнөө шөнөөс эхлэн гурван шөнийн турш зам хаахаар болжээ. Тодруулбал, долоодугаар сарын 3, 4, 5-ны 00:00 - 06:00 цагийн хооронд буюу зөвхөн шөнийн цагаар Энхтайваны гүүрээс урагш зорчих замын хөдөлгөөнийг бүтэн хаах юм байна.

Хуваалцах