Энхтайваны гүүрийг өнөөдөр 20:00 цагаас хаана
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар авто зам, замын байгууламжийг шинээр барих болон засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн. Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж хэв гажилтын заадас засварын ажил хийхээр болсон байна.
Тодруулбал, Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29 буюу өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаах юм.
Үүнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг доорх зургийн дагуу үргэлжлүүлнэ.



















